Оюутнуудад сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх журам батлагджээ

МУИС-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/91 тоот тушаалаар “МУИС-ийн суралцагчдад сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх журам” батлагдлаа.

Батлагдсан журмын дагуу суралцагчийн төлөвшил, ажил амьдралын зөв дадал эзэмшихэд дэмжин туслах, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, оношилгоо, зөвлөгөө, сэтгэл заслын анхан шатны үйлчилгээ үзүүлэх, олон нийтэд чиглэсэн сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл түгээх, бие хүнийг хөгжүүлэх ажил болон зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.

Суралцагсдад сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ Оюутны үйлчилгээ хариуцсан нэгж болон Боловсрол, сэтгэл судлал тэнхимийн багш /Сэтгэл зүйч багш, дадлагажигч/ нар хамтран ажиллах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *